Хамтарсан Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилго тавьсан. Он гарсаар гурван том төслийг гацаанаас гаргаж, 14 мега төслийг хөдөлгөхөө зарласан. Гэвч дээрх зорилго дэлхийн эдийн засгийн шургийг сөрөх нь юу л бол. Хэчнээн сайхан сонсогдовч амьдрал дээр тун хэврэг байгааг сануулах үйл явдлууд цуварсаар байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын задгай тоглолт, АНУ, Хятадын худалдааны дайн Монголын эдийн засагт цохилт болж, нүүрсний экспорт огцом унасан нь Засгийн газрыг хүндхэн байдалд орууллаа. Энэ оны төсөвт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллароор тооцон тусгасан ч эхний хоёр сарын байдлаар экспортын орлого хүлээлтээс хэтэрхий доогуур байгаа нь улсын санхүүг донсолгох дохио болов.
Чанцалын Бэлгүүтээ
Сэтгэгдэл бичих