2017 оны долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгахаар болсон билээ.
УЕП-ын орлогч М.Чинбатын хэлснээр 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болжээ. Уг 13 хэрэг нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд юм.
Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуссан гэх шалтгаанаар хаагдаад байсан дараахь хэргүүдийг сэргээн шалгана хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар Самурай бондын олголт зарцуулалтанд эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг,
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өөрийн дүү Д.Баатарын компаниар дамжуулан Алтан дорнод монгол компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэг,
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгой компаниас тендер авч эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэг,
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан гэх хэрэг,
Хотын дарга асан Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг тендергүйгээр авсан гэх хэрэг,
Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
МХЕГ-ын газрын дарга Б.Баярсайхан оймсондоо боодол мөнгөтэй баригдсан зэрэг хэргүүдийг сэргээн шалгах болсон байж болзошгүй байна.
Сэтгэгдэл бичих