Трихомонадын төрлийн эгэл биетүүд үүсгэдэг болохоор энэ өвчин трихомониаз гэсэн нэр авчээ. Трихомониаз нь жил бүр 300 сая орчим хүнд халдварладагболохоор заг хvйтэн, тэмбүүнээс өргөн тархсан өвчин болж хувираад байна.Амёб, шаахай инфузор зэрэг эгэл биетүүдийн тухай 10 жилд биологийн хичээл дээр бүгд үзэж байсан. Тэгвэл үтрээний трихомонад нь эдгээрийн адил нэг эст бичил биет юм. Гэхдээ гол төлөв хүнд хоргүй байдаг бусад эгэл биетүүдээс ялгаатай нь гэвэл трихомонад нь шээс бэлэг эрхтэний замд үүрлэн бохирдуулж, үрэвсэл vvсгэдэг. Трихомоназ нь аман болон шулуун гэдсээр секс хийх vед халдварлах магадлал багатай бол бэлэг эрхтэнг үтрээнд оруулах vед магадлал хамгийн өндөр. Ахуйн замаар халдварлах тохиолдол байдаг ч тун ховор. Явц Трихомонадууд хvний шээсний суваг, эсвэл бэлэг эрхтэнд нэвтэрмэгц тэдгээрийг бvрхэж байдаг эсүүдээс тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бэхлэгдэж авдаг. Үүний дараамаш эрчимтэй үржиж эхэлнэ. Ингэсээр тоо нь хэт олшрох үед хүний эсүүдийг гэмтээж эхэлдэг.Халдвар авсанаас хойш эхний шинж тэмдэг илрэх хvртэл гол төлөв дөрвөн өдрөөс дөрвөн долоо хоног хүртэлх хугацаа өнгөрдөг. Эмэгтэй хvнд трихомониаз нь үтрээний vрэвсэл (кольпит), умайн хvзvvний үрэвсэл (цервицит) болон бэлгийн хавьталд хэрэгтэй байдаг наалдац ялгаруулдаг булчирхайн үрэвсэлээр илэрдэг. Эрэгтэй хvнд ихэвчлэн шээсний суваг (уретрит) болон түрүү булчирхай vрэвсдэг (простатит). Шинж тэмдэг Трхиомониаз нь эрэгтэйчүүдэд шээх үед хорсохыг эс тооцвол ямар нэг шинж тэмдэг ажиглагддаггүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд үтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын vед ялгадас нь муудсан загасны vнэртэй/, гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх, харин секс хийх нь бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Трихомонад нь шээс дамжуулах замд үүрлэсэн бол шээх үед өвдөж болзошгүй. Үр дагавар Бэлгийн эрхтэний vрэвсэлт өөрлөлт vvсгэдэг тул трихомониад нь эмэгтэйчvvдийн vргvйдлийн шалтгаан болох нь элбэг. Эрэгтэйчүүдийн хувьд трихомониад нь эр эсvvдийг наалдуулан хөдөлгөөнд нь шаардлагатай глюкозыг идсэнээр vргvйдлийг vvсгэдэг. Трихомониад нь үүнээс гадна өөрийн биедээ гонококк, трепонем зэрэг БЗХӨ үүсгэгч бусад бактеруудыг агуулж чаддагаараа бүр ч хортой юм. Эдгээр бактерууд нь трихомонадын дотор байхдаа эмийн үйлчилгээнд өртөхгүй болдог. Иймд энэхүү нэг эст шимэгчээс ангижираагvй цагт бэлгийн замын бусад өвчнийг нь боломжгvй байдаг. Оношлогоо Трихомониаз туссан байж болзошгүй үед эмчид хандах шаардлагатай. Эмэгтэйчvvдэд эмэгтэйчvvдийн эмч, эрэгтэйчvvдэд урологийн эмч тусална. Трихомониазтай төстэй шинж тэмдэгvvд нь өөр өвчнийн vед ч тохиолддог болохоор оношийг зөв тавих нь маш чухал. Өвчтөнд бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмчээс зөвлөгөө авах шаардлага гарахыг vгvйсгэхгvй. Трихомониазыг оношлоход ерөнхий наалдац авч микроскопоор трихомонадыг хайдаг. Эмэгтэй хvний vтрээний ялгадас, эрэгтэй хvний шээсний сувгаас гарах ялгадас, заримдаг булчирхайны шvvсийг шинжилдэг. Ерөнхий наалдацын шинжилгээний vр дvнг илvv оновчтой шинжилгээний аргууд болох иммунофлюоресценц, ПГУ шинжилгээ эсвэл бактер ургуулж баталгаажуулдаг. Эмчилгээ Трихомониаз нь эмчлэгддэг өвчин. Зөвхөн эмчийн бичсэн бvх зааврыг хатуу биелvvлж, тэвчээртэй байх хэрэгтэй. Эмч трихомонадын эсрэг үйлчилгээтэй тусгай эсрэг эм, дархлаа сайжруулах бэлдмэлvvд, амин дэм болон физик эмчилгээ бичиж өгнө. Өвчин үүсгэгчээс бэлгийн хамтрагчид нэгэн зэрэг ангижирах ёстой. Курс эмчилгээ дуустал сексээс татгалзах нь зvйтэй. Хэрэв энэ журмыг зөрчвөл эдгэрсэн хамтрагч нь дахин халдвар авах болно. Эмчилгээний дараа хяналтанд орох хэрэгтэй. Зөвхөн vvний дараа л эмч трихомониаз эдгэрсэн гэж баттай хэлж чадна. Урьдчилан сэргийлэлт Бэлгэвч хэрэглэх, тохиолдолын бэлгийн хавьталд орохгvй байх болон бэлгийн хавьталын дараа хоёр цагийн дотор антисептик хэрэглэх зэрэг нь урьдчилан сэргийлнэ.
Сэтгэгдэл бичих