Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арваннэгдүгээр сарын 20-нд зарлиг гаргаж, Иран улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол харьяат болгосон юм.
Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн бөгөөд жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин ажээ. Тэрээр энэ сарын 12-14 өдрүүдэд БНХАУ-д болох “Мастерс” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхээ авсан байна.
Тэгвэл Монгол Улсын иргэн болсон Моллаей Саеидад Асашорюү Дагвадорж гурван өрөө байр бэлэглэж байгаагаа албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрээ “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Моллаейд миний зүгээс 3 өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол Улсын төлөө зүтгэе!” гэжээ
Сэтгэгдэл бичих