Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсангүй. Харин шүүгдэгч З.Баянсэлэнгийг хурлаас гаргаж, бусад шүүгдэгчид хуралд оролцож байна. Улмаар шүүгдэгч З.Баянсэлэнгэ гарч ирэн, өөрийг нь үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан гэдэг мэдээллийг өгсөн юм. Шүүх бүрэлдэхүүн ямар учраас ийм шийдвэр гаргасан тухайд албаны эх сурвалж хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хурлын тухай мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл бичих