Энэ жилийн есдүгээр сарын 1-ний өдөр ням гарагт тохиож байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт хэзээ болох талаар салбарын яамнаас тодрууллаа.
Ерөнхий боловсролын сурагчдын болон цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу ням гарагт болж, харин есдүгээр сарын 2-ноос хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.
Харин их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт тухайн сургуулийн онцлогоос хамаарч өөр өөр байх аж.
Сануулахад, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 хүүхэд шинээр элсэж байгаа юм.
Сэтгэгдэл бичих