Ингэхээр нийслэлээс гаргаж буй энэ журам бол Ачилтын компаниудыг ажилгүй зогсоход бүрэн нөлөөлж буй шийдвэр юм. Хэдийгээр ачилтын компаниуд амьтны хараалыг иддэг ч түүний ар талд иргэн хүний ахуй амьдрал, ар гэр байдаг. Тэгэхээр ачилтын компаниуд дампуурахад баярлах уу , яах уу гэдэг л болж байна.
Уг нь нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа гэх статистик байдаг. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэх мэдээллийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өгсөн. Тоогоор аваад үзвэл олон зогсоол хэдий ч энд таван машин зогсох зогсоол ч багтана, 50 машин зогсох зогсоол ч багтана гэхээр чамлалттай. Уг нь эртхэндээ Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, машин ачиж журамлах үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд шинэ журам батлахаар хуралдаж, шинээр баталсан журамдаа машин ачдаг хувийн компаниуд олсон орлогын тодорхой хувийг улсад өгөхөөр болсон. Гэтэл өнөөдөр ачилтын компаниуд улсад татвар өгөх байтугай өөрсдөө дампуурахдаа тулчихсан болохоор энэ тухай ярилтгүй. Анх буюу 2012 онд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний замыг чөлөөлөх захирамж гарч, дугаарын хязгаарлалттай болсон үед зөвшөөрөл бүхий машин ачилтын 12 компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 17 болсон нь ч нэг нэгнээ татаж унагаах шалтгаан боллоо. Тэдний өнөөгийн ханш нь нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг бөгөөд нэг ачигч машинд гурван ажилчин явна.
Тэдний цалин, машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцохоор 60 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй мөнгө гэдгийг ачилтын компаниас тайлбарласан нь бий. Нөгөө талаас ачилтын компаниудад ихээхэн асуудал бий. Машины цонхон дээр утасны дугаар байсан ч залгаж эздэд нь мэдэгддэггүй. Утасгүй байвал тухайн жолоочид мэдээлэл өгөх ямар ч нөхцөл байхгүйгээс гадна чухам хаанахын ямар хүмүүс ачсан нь ч бүрхэг байдаг тухай иргэд ярьдаг. Тэгэхээр иргэд бид ачилтын компани дампуурч байна, баярлах уу яах “” гэдэгтээ л тулж байна.
Сэтгэгдэл бичих