Америкийн чөлөөт сэтгүүлч, гэрэл зурагчин Петер Мензел (Peter Menzel) нь шинжлэх ухаан, технологи болон жирийн иргэдийн амьдралыг сурвалжилсан фото төслүүдээрээ нэрд гарч, National Geographic, Forbes, Fortune, Life сэтгүүлүүдэд бүтээлүүдээ нийтлүүлж байсан юм. Тэдгээр дундаас орон орны иргэдийн аж амьдрал, эд хэрэглээ, иддэг хоол хүнсийг нь таниулсан Material World, Hungry Planet гэсэн цуврал бүтээлүүд нь томоохон амжилтыг дагуулжээ.