Apple компани шинэ жижиглэн худалдааны нэрийн дэлгүүрээ Сингапур улсын төв хэсэгт нээсэн бөгөөд усан дээр хөвдөг анхны дэлгүүр нь болжээ. Шинэ дэлгүүрийг ‘Marina Bay Sands’ хэмээн нэрлэсэн нь Сингапур улсын Марина буланд байрладаг алдарт амралтын газрын нэр юм.
Энэ нь Сингапур улсад нээсэн Apple компанийн гурав дахь, дэлхий даяарх 512 дахь жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд үүнээс өмнө Orchard Road 2017 онд, Apple Jewel Changi Airport 2019 онд нээгдэж байв.
iPhone гар утсаарай алдартай тус компани чамин, тансаг хэв загвараараа алдартай. Тиймдээ ч шинээр нээсэн дэлгүүр, салбарууд нь өөрийн гэсэн шинэлэг өнгө төрхийг хадгалдаг.
Apple Marina Bay Sands өдрийн цагаар усанд хөвж буй аварга том бөмбөлөг, сансрын хөлөг эсвэл бөмбөгөр оройт театр мэт харагддаг бол шөнийн цагаар Сингапурын тэнгэр баганадсан барилгуудтай зохицон гэрэлтдэг байна.
Эх сурвалж: The Verge, Engadget