Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг бөгөөд Монгол улс ч энэ жишгээр явж иржээ. Хүн төрөлхтний болон өөрийн орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан, Монголбанк олон төрлийн дурсгалын зоос гаргасан. Саяхан Монголбанкнаас “Арван хоёр жил” цувралыг шинээр эхлүүлж “Хулгана жил” зоосыг худалдаанд гаргажээ.
Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жин, 38.61 мм диаметртэй бөгөөд зоосны хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдэж, Монгол ардын магтаалыг тусган эрдэнийн зүйлийг Swarovski шигтгээгээр төлөөлүүлж хийжээ.
Түүнчлэн Монголбанкнаас 1 унц, 1 кг мөнгөн гулдмайнууд, 4 кг үрлэн мөнгийг худалдаалж буй аж.