ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн шөнө элэгний хатуурал, элэг бөөрний хам шинжийн дутагдалаас үүдэж наймдугаар сарын 12-ны өдөр 02:00 цагт нэг иргэн нас барлаа.
Уг өвчтөн 11 хоног эмчлүүлсэн ба наймдугаар сарын нэгний өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд ирсэн. Түүнийг дөрвөн удаагийн шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй гэв.