Монголын анхны цахилгаан машин болох “MOZO” төмөр хүлэгийг монголчуудад зориулан үйлдвэрлэж эхлээд буй “Барс моторс” компаний үйл ажиллагааг дэмжиж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай анхны үйлчилүүлэгчидийн нэг нь болжээ.
Монголын хамгийн анхны гэгдэх автомашин угсрах үйлдвэрийн төслийг “Барс Моторс” компани нь Хятадын Ханжоу хотын угсрах үйлдвэрийн шугамыг ашиглан үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх жилээс Улаанбаатарт салбар үйлдвэрээ нээх гэнэ. Тус машины нэр нь “Мозо” буюу Монгол зон олон гэсэн үгний товчлол аж. Эхний ээлжинд дунд оврын жип машиныг худалдаанд гаргаад байгаа бөгөөд 69 сая төгрөгөөр худалдаанд гарж байгаа ажээ.
Энэ тухай “MOZO” брэнд албан ёстой сошиал хуудасдаа:
“Барс Моторс” компанид бас нэг баярт үйл явдал тохиолдлоо. Монголын анхны дунд оврын суудлын машин MOZO брэндийн 003 дугаартай төмөр хүлгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Жанцанноров гуай үндэсний хүнд аж үйлдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж худалдан авлаа. MOZO хүлэг нь бат бөх байж, Монгол эзэн нь урт наслаж, үйлс бүтээл нь үндэстэн олныг сэрээх болтугай! гэжээ