Ковид-19 халдварт өвчлөлийн хоёр дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд холбогдох албаны хүмүүстэй Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр ажиллалаа.
Халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.
ХӨСҮТ-ийн элэгний клиникийн засвар дууссанаар халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг 60-аар нэмэгдүүлж тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө мөн 66-аар нэмэгдэнэ.