Японы алдарт ‘Fuji-Q Highland’ парк нь үйлчлүүлэгчиддээ нэгэн сонирхолтой дүрмийг гаргасан байна. Энэхүү дүрэм нь галзуу хулгана дээр тоглохдоо ОРИЛОЖ ХАШГИРАХГҮЙ байх юм.
Паркын хоёр ажилтны галзуу хулгана дээр дүрмийг баримтлан ямар ч хувиралгүй тоглож байгаа хөгжилтэй бичлэг нь интернэт ертөнцөд шуугиан тариад байна. Ийнхүү галзуу хулгана дээр тоглох гэсэн үйлчлүүлэгчид интернэтд #KeepASeriousFace хаштагийг ашиглан айж байгаагаа дуу авиагаар бус нүүрний хувиралаараа гаргаж өөрсдийн цахим хаягтаа хуваалцаж олны дунд түгээж байна.