УОК-ын шийдвэрээр наймдугаар сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татсан авсан билээ. Боомтоор нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт, судалгаа хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авчээ.
Мөн тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна.