Подкастанд дурлагсдын номер нэг суваг ‘Анлок’ подкастын хамт олон нийт зуун мянга гаруй дагагчтай, бестсэллэр номнуудыг сонсогчдод хүргэдэг болоод гурван жилийн хугацаа болж байна.
427-р нээлттэй, хаалттай хорих анги нь засан хүмүүжигчиддээ Анлок подкастыг тогтмол сонсгодог болсноор 3 сар болж байгаа төдийгүй өөрсдийн номын сандаа зориулан жил бүр номын хандивын аяныг зохион байгуулдаг байна.
Харин энэ удаагийн хандивын аян нь Анлок подкасттай хамтран зохиогдсоноороо онцлог бөгөөд өнгөрсөн сарын хугацаанд тус подкастын сонсогчдоос энэхүү санаачлагыг дэмжиж мянга гаруй ном хандивласан юм.