БНХАУ-аас эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн манай улсын 160 иргэн байгаа бөгөөд Хятад улсаас өгсөн зөвшөөрлөөр, иргэдийг наймдугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн хугацаанд авто болон агаарын замаар нийт 17,211 иргэнийг эх оронд нь авчирсан. Наймдугаар сарын хувьд агаарын замаар 4000 гаруй иргэнийг авчрахаар төлөвлөөд байна хэмээн Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.