Өнгөрөгч долдугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд дах “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Б.Оргил 22:35 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 11:04 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Алга болох үедээ саарал цайвар өнгийн цахилгаантай цамц, хар бэлтгэлийн өмд, улбар шар өнгийн кеттэй явж байсан байна.
Тухайн өдрөөс хойш 10 хоног ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, нэг автомашин, нийт 28 хүн, хоёр автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл олдоогүй хэвээр байна.