Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд МҮЭХ, ОУХБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, xvчирхийллийн судалгаа”-г салбарын хэмжээнд хийлээ.
Энэхүү судалгааны зорилго нь эрүүл мэндийн салбарт ажлын байрны дарамт, xvчирхийлэл, түүний дотор 6элгийн xvчирхийлэл дарамт хэр түгээмэл байгааг тандан судалж, дүгнэлт гаргасны үндсэн дээр ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нээж, Хөдөлмөрийн хүрээний xvчирхийлэл, дарамтын тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц болон мэдээллийн кампанит ажлын тухай товч мэдээллийг МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, “Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг Төслийн үндэсний зөвлөх Н.Монголмаа танилцуулж, салбарын судлаач С.Наранчимэгийн хамт судалгааны талаар оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.
ЭМЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ХХ-ын дарга М.Ганзориг болон холбогдох мэргэжилтнүүд, МХХЭМБНХ-ны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа болон УЗ-ын гишүүдийн төлөөлөл, МЭМАҮЭ-ийн холбооны удирдлага болон анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Судалгааны үр дүн, зөвлөмжийн талаар 3 талын төлөөлөл болон үйлдвэрчний эвлэл, Эрүүл мэндийн яам, Ажил олгогчдын байр суурийг сонсож оролцогчдоор хэлэлцүүлэн зөвлөмжийг баталж, салбарын хэмжээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган эмч, эмнэлгийн ажилтнуудын “стресс, дарамтгүй ажлын байрны төлөө” талууд хамтран ажиллахаар боллоо.
МҮЭХ-ноос энэхүү судалгааны тайланг эмхэтгэл болгон салбарын удирдах албан тушаалтнууд, эмч ажилтнууд, судлаачдад хүргэх бөгөөд МЭМАҮЭ-ийн холбооноос судалгааны үр дүнг анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга сонгуультнуудын хүч, дэмжлэгтэйгээр ҮЭ-ийн гишүүд, эмч, ажилтнуудад салбарын хэмжээнд танилцуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО
2020.08.29