Улсын онцгой комиссын хуралдаанаар бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай нээн ажиллуулах саналыг гаргасан. Маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.
Тодотгоход, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ковид-19” цар тахлын үед хичээл орох хэд хэдэн хувилбарыг боловсруулан Шадар сайдад танилцуулжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулсан хувилбарт:
- Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн заримыг нь наймдугаар сарын 15, заримыг нь есдүгээр сарын 1, аравдугаар сар 1 гэсэн дарааллаар ангилж оруулах
- Гол хичээлүүдийг танхимаар, бусад хичээлийг цахимаар орох
- Өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулсан байна.