УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг НЗДТГ-аас гаргалаа.
Энэ нь зургаадугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд буюу санал хураалтын хугацаа дуусах хүртэл дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн үг юм.
Энэ талаар яг одоо мэдээлэл хийж байна.