Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнайгийн тухай цочирдом баримт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Тодруулбал тэрээр Ливан дахь Монголын өргөмжит консулын албан тушаал бүхий Мохамад Зухуэр Итаны хөрөнгө оруулалтаар ээжийнхээ “Анагсархиа ХХК” хэмээх компанийн нэр дээрх газар дээр барьсан, 3.5 сая ам доллар бүхий Баянгол дүүрэг дэх 10 давхар объектыг залилан авсан гэх. Мохамадын хувьд газрын төлбөрт 300 мянган ам долларыг шилжүүлсэн боловч, О.Магнай тус газраас 320 кв. метр талбайг өгөхийг шаардаж, ахин 300 мянган ам долларыг өгөхийг шаардсан гэв. Мохамад тухайн баримтыг дэлгэсэн бичлэгтээ:
“Би хөрөнгө оруулагч, Би гадаад хүн. Би энэ хүнд итгэсэн. Учир нь тэр сайн хүн гэдгээ надад харуулсан. Тэгээд миний үл хөдлөх хөрөнгө, миний барилга түүний компанийн нэр дээр очсон байсан. Түүнчлэн ээжид нь аль хэдийн мөнгө төлөөд авчихсан байсан газрыг тэр өөрийн нэр дээр болгосон байсан. Намайг Монголын хилээр нэвтрүүлэхгүйн тулд миний нэрийг нисэх онгоцны буудалд хүртэл өгсөн байсан. Түүнчлэн намайг Ливан дахь Монголын өргөмжит консулын албан тушаалаас минь огцруулахаар Монголын тагнуулд миний тухай ямар хуурамч мэдэгдэл өгснийг нь мэдэхгүй байна. Би өмгөөлөгч хөлсөлсөн. Өнөөг хүртэл Монголын Засгийн газарт шаардлагатай гэсэн бүхий л төлбөрийг төлж байна.”
Харин О.Магнай тухайн обьект 100 хувь түүний нэр дээр байдаг болохыг асуусан сэтгүүлчийн асуултад:
“Тийм. Сүүлд авсан. Тэгээд ямар хууль зөрчсөн юм байгаа юм. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг нь хар за. Наад нөхөр чинь өөрөө залилан хийсэн. Хэн энэ обьектыг дөрвөн тэрбум гэсэн юм. Үнэлээ ч тэрийгээ. Үнэлээд 700 гаран сая л гэсэн шүү дээ угаасаа. Үнэлгээ нь шүүхийн шийдвэртэйгээ яг л таарсан байхгүй юу.” хэмээх хариултыг өгсөн юм.
Эх сурвалж: towch.mn
Сэтгэгдэл бичих