Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байх гэр хорооллын дундаас үл таних эрэгтэйн цогцос олдсон нь Сонгинохайрхан дүүргийн иргэн 33 настай эрэгтэй Б-гийнх болох нь тогтоогджээ.
Хэргийн тухай дуудлагыг тавдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг хүргүүлжээ.
Нас барсан шалтгааны урьдчилсан дүгнэлт гарч, талийгаач сүүлийн 20-иод хоног тасралтгүй архи уусны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл бичих