УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 3-р сарын 15-с эхлээд шатах тослох материалын нэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200-300 төгрөгөөр буух боломжтой байгаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно. Өнөөдрийн давагдашгй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу нөгөөдрөөс литр тутамдаа 200-300 төгрөгөөр бууж орж ирэх болно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл дөнгөж сая Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурах болсоныг зарлалаа.
Сэтгэгдэл бичих