Засгийн газраас гаргасан НДШ 6 сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр зарим ААН-дэд үйлчилхэгүй гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгсэн
1: Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
2: Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
3: Тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй гэсэн байв.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хуралдаанд хэлэхдээ: Вирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Тэгэхээр НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой. Төрийн албан хаагчид, Төрийн өмчит ААН-үүд, тендер зарлагддаг компаниудыг ч бас НДШ чөлөөлтөд оруул“ гэсэн байна. Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж байна.
Сэтгэгдэл бичих