2020 Оны төсөвт өөрийн өмчийн барилгаа төрд түрээслэх шахаа оруулж чадсан М.Билэгт гишүүн гацаж түгдрээд их л ууртай явна. Манай Энэр мед эмнэлэгийг төр түрээслээгүйгээс болж манай компани 4 тэрбум шахуу төгрөгийн алдагдал ороод байна. Энэ хариуцлагаа бараг л төрөөс нэхэж байгаа юмдаг уу?
Учир юунд гэвэл ХСҮТ-ийн 2020 оны төсөвт эмнэлгийн зориулалттай барилга байгууламж түрээсэлж ажиллуулахад зориулсан 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталсан.
Үүнд үндсэн гурван шаардлага хангасан барилгыг түрээслэх талаар тусгасан юм. Уг шаардлагын нэгэнд мэс заслын дөрвөн өрөөтэй байхыг тусгасан байна. Гэтэл М.Билэгт гишүүний эмнэлгийн байр нь нэг ч мэс заслын өрөөгүй аж. Тиймээс түрээслэх боломжгүй, гэрээ байгуулах боломжгүй гэдгээ ХСҮТ-өөс.
М.Билэгт гишүүнд мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн дараа М.Билэгт гишүүн өөрийн сошиал хуудсаараа УИХ-аас гаргасан шийдвэрийг гацаалаа гэх мэтээр их л бухимдалтай бичих болов
Сэтгэгдэл бичих