Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойн гол гэх газарт айлын гэр рүү баавгай халдаж аав, хүү хоёр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл дахин нэг айлын гэрт баавгай халдсан хэрэг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Гэрийн эзэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Гэрээ шалгах санаатай очтол баавгай ороод бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Манайд баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа арын айлуудад орсон юм билээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан” хэмээн ярьжээ.
Ийнхүү баавгай айлын гэрт халдах тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд Бугант тосгоноос гурван км-ын зайд байх айлын байшинд халдсан тохиолдол мөн гарчээ.
Сэтгэгдэл бичих