Өчигдөр /2019.09.09/ 11:14 цагт Онцгой байдлын газарт хүний цогцос олдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжаас хүний цогцос олдсон байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар очиж ажиллан, цогцсыг гарган авсан байна.
Одоогоор цогцсын нэр, нас, харьяалал тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсан бөгөөд урьдчилсан байдлаар байгууламжид гарсан осол биш урсаж орж ирсэн байх магадлалтай байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна.
Сэтгэгдэл бичих