БНСУ-ын Чунжу хотноо энэ өдрүүдэд Дэлхийн тулааны спортын II их наадам болж байна. Тус наадамд ширым бөхийн төрөл анх удаа багтаж байгаа бөгөөд Монголын бөхчүүд энэ төрөлд хүч үзэхээр очоод байна.
Манай баг тамирчдыг Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалж байна.
Тамирчдын бүрэлдэхүүнд улсын харцага О.Хангай (Үнэмлэхүй жин), Д.Тамир (-130 кг), Б.Түмэндэмбэрэл, М.Гармаа (-105 кг), н.Төмөрхүү, н.Дашбямба (-65 кг) нар багтжээ. Ширым бөхийн барилдаан өнөөдрөөс эхэлж байна.
Улсын харцага О.Хангайгийн хувьд өнгөрсөн жил БНСУ-д болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээний гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртэж байсан билээ.
Сэтгэгдэл бичих