Өнөөдөр Малайз улсад 3×3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн Цомын тэмцээн “FIBA 3×3 U18 Asia Cup” тэмцээн эхэллээ. Нийт 17 баг оролцож байгаа тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хүч сорьж байгаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай эрэгтэй 18 хүртэлх насны баг анхныхаа хүрэл медалийг хүртэж байсан билээ.
Өнөөдөр манай эрэгтэй баг Шри Ланка улсын багийг 21-6 ялсан бол охидууд Казахстаны багийг 18-15 ялж, гараагаа сайхан эхлүүллээ. Тэмцээн 24-нд өндөрлөнө.
Эрэгтэй баг өнөөдөр 19.10 цагаас Шинэ Зеландын багтай, охидын баг 19.30 цагаас Австралийн багтай тоглоно.
Сэтгэгдэл бичих