Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр /2019.08.18/ хуримын ёслолын танхимд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас 63 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархадсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22:40 цагийн орчимд гарсан бөгөөд гэрчүүдийн яриагаар хуримын ёслолын үеэр амиа золиослогч тэсрэх бодис дэлбэлжээ. Энэ эмгэнэлт үйл явдал болсон газар нь Кабул хотын баруун хэсэгт буюу Шиа лалын шашинтууд ихээр амьдардаг газар болсон байна.
Хэдийгээр Талибанчуудыг энэ халдлагыг үйлдсэн гэх хардлагыг үгүйсгэж байгаа ч, орон нутгийн бүлэг иргэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сунни лалын шашинт цэргүүд, түүний дотор Талибан болон Исламын улс бүлэглэл өмнө нь Афганистан, Пакистан дахь Шиа, Хазарагийн цөөнхүүд рүү удаа дараа халджээ.
Сэтгэгдэл бичих