Нийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд энэ сарын 15-наас А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөх тухай бид өмнө нь мэдээлж байсан.
А болон В бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, өнгө үзэмж сайтай, техникийн улсын үзлэгт тэнцсэн автомашинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэгвэл A, B, C бүсчлэлд хуваах төслийн талаар санал асуулга явуулахад иргэдийн 36% дэмжиж, 64% дэмжээгүй учраас иргэдийн саналын харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна.
Сэтгэгдэл бичих