Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд эрүүл саруул төржээ. Харин 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимтэй эмчилгээ хийж эхэлжээ. Ээжийнх нь бие сайн байгаа гэнэ.
Гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаа аж. Ихрүүдийн эгч нь ой долоон сартай. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Дөрвөн ихэр хүүхэд амьд төрж, бүртгүүлсэн тохиолдол үгүй. Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд бүртгэлээ” гэв. Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчилнэ. Цаашид гэртээ гарах, улсын асрамжид оруулах талаар ярилцах юм байна.
Ихүүд болон ээжид нь эрүүл энхийг хүсье
Сэтгэгдэл бичих