Орос тамирчны дасгалжуулагч Бадди Макгирт тулааныг зогсохоор Максимаас гуйсан ч залуу зөвшөөрсөнгүй.
“Макс, би тулааныг зогсоолоо. Чи маш олон цохилт алдаж байна. Хэт олон шүү. Макс, би зогсооё. Хэрэв би зогсоохгүй бол шүүгч зогсооно. Над руу хар. Үнэнээ хэл. Дууслаа” гэж Бадди хэлж байгаа нь сонсогдож байлаа.
Хачирхалтай нь тулааныг зогсоосон хойно ч Дадашев 12 дугаар үед гарах гэж оролдож байлаа. Хэсэг хугацааны дараа тэр дасгалжуулагчийнхаа үгэнд хариу өгөхөө больж, тулааны ялагчийг зарлах үед юу болж байгааг ойлгосон шинжгүй буланд суусаар байв. Түүнийг түшсээр хувцас солих өрөө лүү авч явсан ч замдаа бөөлжин, унасан тул танхимаас эмнэлэгт хүргэсэн юм.
Тархины хүнд гэмтэл авсан түүнд яаралтай мэс засал хийж, эмчилгээнд оруулсан ч гурав хоногийн дараа Дадашев ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ. Тэр 28 настай байлаа.
Сэтгэгдэл бичих