Хямд төлбөртэй, түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд шинээр батлагдах журам болоод бүртгэл хэзээ эхлэх нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод буй. БХБЯ-аас нийслэлд баригдаж буй 972 айлын орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлсэн гэдгээ мэдэгдээд байгаа.
Харин өнгөрөгч мягмар гаригт хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Энэ талаар “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодруулахад: Журамын төсөл танилцуулагдаад явж байгаа цахим бүртгэл 7 дугаар сарын 22нд эхлэнэ. “Буянт -Ухаа 2” хороололд баригдсан 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байна гэлээ. Харин түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалт хэр шударга явагдах вэ? Иргэд 6-7 сая төгрөгийн хахуул өгдөг гэх асуудалд НОСК хэрхэн ажиллах вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад, сонгон шалгаруулалт шилэн, нээлттэй ил тод байх учир танил талдаа хахуул өгч хамрагдах асуудал үүсэхгүй гэсэн тайлбарыг өглөө.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл бичих