Нийслэлийн автозамын дунд байрлуулсан хашлагыг БНХАУ-аас 700 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл бий. Харин дээрх хашлагууд өнгөрөгч амралтын өдөр салхинд нурж, замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудад гэмтэл учруулсан.
Нурсан хашлагуудыг хот тохижилтын газраас хураан авсан бөгөөд энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, хашлага нийлүүлсэн компани, сонгон шалгаруулалт, тендер зарласан эсэх мэдээллийг авчээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр ЗГХЭГ-аас уг хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгуулж болзошгүй байгаа гэв.
Сэтгэгдэл бичих