Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “World Ballet Grand Prix” олон улсын уралдаан тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 02-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо.
Уралдааны ялагчаар Мөнх-Эрдэнийн Тэлмэн тодорч, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Ийнхүү дэлхийн урлагийн алтан тайзнаа Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсан монгол хүү 60 мянган ам.долларын Joffrey ballet-ын 100% тэтгэлгийн эзэн болсон юм. Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, Юнесско-д бүртгэлтэй тус тэмцээнд М.Тэлмэн нэрт балетчин, дэлхийн “од” У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ. Тэрбээр өмнө нь “Kirov Academy of Ballet Washington DC” 2 жил 100% тэтгэлэг, “Jewels Festival New York” хоёрдугаар байр, шилдэг техник, “Youth America Grand Prix Finalist” зэрэг шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн балетын түүхэнд данслаад байна.
М.Тэлмэн энэ сарын 12-нд эх орондоо ирнэ.
Сэтгэгдэл бичих