Дуучин A Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсийн аянг өрнүүлээд багагүй хугацааг үдээд байна. Өнгөрсөн хугацаанд багагүй амжилттай байсан бөгөөд төрийн ордонд хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулж нэр бүхий гишүүнээс гурван сарын цалингийн хандив авахаар болж, төр засгаас бодлогоор дэмжэих эхлэл тавигдсан юм. Мөн нэг хүүхдийн хорт хавдрыг эдгээх эмчилгээний бүх зардлыг Турк эмнэлгээр 100% даалгуулахаар болсон.
Гэтэл саяхан нэгэн тулгамдсан асуудал тулгарлаа. З.Энххүслэн хүүгийн биеийн маш муу байгаа юм байна. Ойр, ойрхон таталт өгч, таталтын эсрэг эм, хаван бууруулах дуслыг ойр, ойрхон хийж байна. Ийн хүндхэн байгаа Э.Энххүслэнд туслахыг дуучин А Cool та бүхнийг уриалж байна. Өөрөө чадах чинээгээр хандив цуглуулсан боловч эмчилгээний зардалд нь хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс ийм хүнд байдлыг нүдээр харсан A Cool нулимс унаган байж сайхан сэтгэлт Монголчуудаас тусламж хүсч байна.
ЭЭЖИЙНХ НЬ ДАНС 5006663375 #ХААНБАНК ОЮУНТУЯА
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл бичих