Сүхбаатарын талбайн урд хэсгийг хувийн компани эзэмшиж байгаа талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тус газрыг 2006 онд “UB constraction” компанид эзэмшүүлсэн бөгөөд өдгөө авто зогсоол байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл хотын дарга С.Амарсайхан захирамж гарган газар эзэмших зөвшөөрлийг цуцлахаар болсон байна. Тэрбээр өнөөдөр газар дээр нь ажиллаж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ “Авто зогсоолын ашгийн 30 хувийг нийслэлд өгнө гэсэн байдаг. Одоог хүртэл огт өгөөгүй. Хэрэв ашиггүй ажиллавал нийслэлд мөнгө өгөхгүй гэж заасан байдаг. 2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Бие засах газар байгуулъя гэхэд л бидэнд газар олддоггүй. Гадаад дотоодын олон хүн жуулчид энд ирдэг, баяр наадмаар ч энд олон хүн цугладаг. 2006 онд усан оргилуур байгуулна гэж газрын эрхийг авсан байдаг. Хоёр жилийн дотор энэ ажлаа хийх ёстой. Тухайн компанид мэдэгдэл хүргүүлж, хууль журмынх нь дагуу цуцалж байна. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулна” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих