Kentucky Fried Chicken буюу KFC нь 1952 онд “Colonel” Harland David Sanders хэмээх KFC – н логон дээр орших хэн ч хаанаас нь ч харсан нүдэнд дулаахан өвөөгийн үүсгэн байгуулсан түргэн хоолны газар юм. Харамсалтай нь түүний үүсгэн байгуулсан түргэн хоолны ресторан Америк даяар асар хурдтай өргөжиж эцэстээ нас өндөр гарсан Сандерс маань 73 насандаа буюу 1964 онд хувийн хөрөнгө оруулагч нарт компаниа 2 сая доллараар худалдаалжээ. Тэр цагаас хойш KFC KFC байхаа больсон юм.
1970 – 1980 аад онуудын хооронд тус компани хэд хэдэн бизнесменүүдийн гараар орж асуудлууд ар араасаа цуварч эхэлсэн. Эцэст нь үүсгэн байгуулагч Colonel Sanders гуайгаа хүртэл “KFC – г анх үүсгэсэн үеийнх шиг чанартай хоол хийхээ больж мөнгөний төлөө хүнсний орц чанарыг гаргуунд нь хаясан” хэмээн шүүмжилснийх нь төлөө шүүхэд өгч байсан удаатай.
Ингээд 1986 онд Pepsi.Co компанид KFC – г 850 сая доллараар зарж улмаар 1987 онд Дорно дахинд нэвтэрсэн Өрнийн хамгийн анхны түргэн хоолны Chain Restaurant болж Хятадад салбараа нээв. Хятадад тэр дорно эрчийг авсан бөгөөд асар хурдтай салбаруудаа тэлж эхлэв. Удалгүй хувь нийлүүлсэн шинэ компани байгуулсан нь одоогийн KFC – н эзэмшигч Yum Brands компани юм.
Yum Brands KFC – д хэд хэдэн өөрчлөл оруулсан нь 1990 оноос эхлэн KFC дан тахианаас гадна салад, шарсан төмс, зайрмаг болон хийжүүлсэн ундаа зэргийг худалдаалж эхэлсэн бөгөөд төд удалгүй хоолны хордлогын гомдол санал ирж эхэлсэн байна. Гомдол гарах тус бүрт нь тэр дор нь хохирогчидод мөнгөн тэтгэмж өгч олон нийтээс дарж байсан бөгөөд мэдээ мэдээллээр ч нээх их цацагдаж олон нийтийн бай болоод удадгүй байв. Хамгийн сүүлд дэгдсэн том хэргүүдийн нэг нь Моника Самаан гэгч охин бөгөөд тэрээр гэр бүлийн хамт 2005 онд KFC – р үйлчлүүлсний дараагаар “almonella encephalopathy” гэх хоолны хордлогоос үүсэгч тархины маш хүнд гэмтэл авсан бөгөөд алхах, ярих, өөрийгөө удирдах гэх зэрэг хүн байхын хамгийн чухал чадваруудаа алдсан байна.
Самааны гэр бүлийхэнч бас энгийн нэг хордлогоос илэрдэггүй шинж тэмдэгүүдийг даван туулсан бөгөөд эцэст нь Yum Brands ийн охин компани болох KFC ийг шүүхэд өгчээ. Хэрэг явдал даамжирсаар даамжирсаар 2012 онд шүүхээс 8.1 сая долларын тэтгэмжийг Самаан охины гэр бүлд өгөх шийдвэр гарасан байна.
Гэхдээ энэ бол хэдэн мянган тохиолдлуудын олон түмэнд ил хэвээр үлдсэн нэг жишээ нь, учир нь гэвэл тэд шүүхдсэн учраас тэр. Шүүх цагдаагаар яваагүй мөнгө аваад хоцорсон асар олон хохирогчид бий.
Тэгхээр яг юу KFC – г ийм аймшигтай болгоод байна вэ гэхээр
1. Trans fat oils – Та бүхний орж үйлчлүүлдэг шарсан хуурсан хоолоор үйлчилж буй бүхий л түргэн хоолны газрууд энэхүү муу ёрын anti-nutrients – г агуулдаг. Trans fat гэдэг нь энгийн есийн тосыг хэт их халаан, буцалгаж олон дахин хэрэглэснээр үүсдэг бөгөөд цусны өтгөрөл болон зүрхний шигдээс үүсгэх аюултай. (Шарсан хуурсан бүхий л төрлийн зүйлсээс илрэнэ).
2. High Fructose Corn Syrup – Энэ нь үйлдвэрийн аргаар боловсруулсан үр тарианаас гаралтай чихэр бөгөөд түргэн хоолны найрлага дахь бүхий л хүнс хүнсэн бүтээгдэхүүнүүдэд оршидог. HFCS ийн хамгийн аюултай уршиг нь хүмүүсийн хоол идэх зуршлыг нэмэгдүүлж, хүнснээс ялгарах өөхийг хуримтлуулагч гормоныг ихэсгэдэг бөгөөд улмаар жин нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. (Тухайн хоолны амтлагч амт оруулагч соус, хийжүүлсэн ундаа зэрэгт хамгийн өндөр түвшинд олдоно)
3. Sodium Benzoate and Potassium Benzoate – Энэ нь хүнсний хөгцөрч муудахаас сэргийлэгч бодис бөгөөд бамбай булчирхайн маш ноцтой гэмтэл учруулагч хүчин зүйлсийн нэг.
4. Butylated Hydroxyanisole – Энэхүү бодис нь бас нэгэн хүнсийг муудахаас сэргийлэгч юм. Benzoate ийг бодвол хамаагүй аюултай бодис бөгөөд амьтдад хийсэн туршилтын дагуу хорт хавдар үүсгэж буй нь нотлогдсон учраас маш олон компаниуд хэрэглэхээс татгалзсан боловч түргэн хоолны газрууд одоо хүртэл хэргэлсээр байгаа юм.
5. Monosodium glutamate – Энэхүү бодис нь KFC – н тахианы мах амтлагчдын дунд олдох бодис юм. Тус бодисын яг хэр их аюултай гэдэг нь одоог хүртэл судлагдсаар байгаа бөгөөд тархинд маш ноцтой гэмтэл үзүүлдэг нь нотлогдсон байна.
За энэ мэтчилэн асар их химийн органик бус найрлагатай хүнс хэргэлдэг нь нотлогдлоо гэсэн ч гэсэн хүмүүс хэргэлсээр л байна.
Миний энэ постыг бичиж буй бас нэгэн шалтгаан нь гэвэл Монгол дахь KFC дэлхий дахиндах бусад KFC ээс хэдэн зуу дахин аюултайд байгаа юм.
Яагаад вэ гэхээр 2012 оны сүүлчээр Хятадын хүнсний аюулгүй байдал хариуцсан албанаас мэдэгдсэн мэдээллийн дагуу KFC ийн тахиа нийлүүлэгч 1000 гаруй газраас борлуулж буй тахианд нь аливаа өвчин томуунаас сэргийлхийн тулд тарисан хэт их хэмжээний антибиотик илэрсэн юм.
Гэтэл төд удалгүй 2013 оны эхээр KFC ийн зарим салбаруудад борлуулагдаж буй тахианаас хэвийн хэмжээнээс хэтэрсэн химийн хаягдал бодисууд илэрсэн бөгөөд энэ нь мутацад оруулсан тахиа буюу химийн аргаар энгийн хүнс бус химийн бодисоор хооллож ундаалласан тахиатай холбоотой хэрэг байсан аж. Ийнхүү 2013 оны 1 сарин 25 гэхэд хятад дахь нийт орлогынхоо 6% ийг алдсан байна.
ГЭТЭЛ 2013 оны 5 сард KFC ийн анхны салбар МОНГОЛд үүдээ нээсэн байх юм. Тэр бүх аймшигт хэргүүд болоод төд удалгүй Монголд үүдээ нээсэн нь алдагдсан ашигаа Монголоос нөхөн олох санаатай байсан нь ойлгомжтой байгаа юм. Яагаад Монгол вэ гэвэл бид хэзээч урьд өмнө нь Fast food chain restaurant улсдаа нээж үзээгүй байсан учир ямар аюултай бузар булай зүйл байдгийг нь мэдэхгүй учраас тэр. KFC ийн тахиа бүгд урдаас орж ирдэг бүр хамгийн муу хаягдал хог шаарднууд нь манай улсыг зорьдог. Зах зээл том хирнээ харуул хамгаалалт бага ядуу буурай орон учраас аливаа хяналт шалгалтыг нэг цагийн дотор олдог орлогоороо хахуулидаад гарчихна. Бүх юмыг нарийн төлөвлөж нээсэн байгаа юм.
Эцэст нь бас нэгэн зүйл нэмж хэлэхэд KFC компаныг эзэмшигч Yum Brands компаний Хятад дахь салбарыг хариуцагч Yum China компани нь KFC эс гадна Pizza hut, Little sheep hotpot зэрэг газруудыг эзэмшдэг тиймээс Pizza hut KFC Little sheep зэрэг газруудын алинд нь ч үйлчлүүлхээс зайлс хийцгээнэ үү !!!!
Сэтгэгдэл бичих