Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон. Ингэснээр улсын ерөнхий шүүгч болон ерөнхий прокурор нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл АТГ-ын дэд Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн байна. Тэрээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ албан тушаалд 2015 он томилогдож байсан юм
Сэтгэгдэл бичих