Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ ” Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, ийм алба хаших ёсгүй юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй. Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр” гэлээ.
Сэтгэгдэл бичих