Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг авч дууссаны дараа ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу өчигдөр орой ачсан бөгөөд, энэ хэрэгт эрх мэдэл бүхий хүмүүс нөлөөлөх гэж оролдож эхэлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий улстөрчид хууль хяналтын байгууллагууд руу утасдаж, дарамт үзүүлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой зарим хүмүүс хууль хяналтын байгууллагынхантай уулзахыг хүссэн мэдээлэл Тагнуулын ерөнхий газраас ирсэн. Ийм үйлдлээ таслан зогсоохыг улстөрчдөд уриалж байна. Цаашид ийм үйлдэл гарсаар байвал нэрийг нь зарлана” гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл бичих