“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчиллаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Ц.Элбэгдорж “Хувийн хэвшил бол Монголын 70%. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй. Хоёр жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ. Сүржигнэхээ л байчих. Эрдэнэт үйлдвэр Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан” хэмээн жиргэжээ.
Мөн тэрбээр хоёр жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой илэрхийлж байсан байр сууриа ийнхүү жиргэсэн байв.
Сэтгэгдэл бичих