УИХ-ын намрын чуулган завсарлаж гишүүд амралтаараа гадаад руу явцгааж зарим нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үлдээсэн мөнгөөрөө Солонгосын казинод тоглож байна. Тодруулбал эрх баригч намын нэр бүхий 27 гишүүн өөрсдийн байгуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байсан.
Харин нөгөө талд өөрсдийн байгуулсан Засгийн газраа энэ хэвээр нь хадгалж, авч үлдэхийг хүссэн МАН-ын 37 гишүүн байсан. Өөрөөр хэлбэл, өнөөгийн парламентад хүний, өөрийн гэлтгүй Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн 37 гишүүн, харин Засгийн газраа унагахын эсрэг зогссон мөн адил 37 гишүүн байв. Парламентын ганц бие даагч болох УИХ-ын гишүүн С.Жавхлангийн байр суурь од болж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцрох эсэх нь зөвхөн түүнээс шалтгаалахаар байсан юм. С.Жавхлан гишүүн ямар байр суурь илэрхийлж, ямар кноп дарснаас шалтгаалж У.Хүрэлсүхийн Засгийн газар унах эсэх нь шийдэгдэхээр нөхцөл үүсээд байсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр сайд шинээр томилогдсоныг эс тооцвол хэвээр үлдсэн билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрыг авч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн бие даан нэр дэвшигч С.Жавхлан Солонгосын казинод тоглож байгаа зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагджээ.
Сэтгэгдэл бичих