БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форум (APCAP 4)-д оролцож байна Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан Форум (APCAP 4) Бүгд Найрамдах Солонгос Улсын Сувон хотноо 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг форумын зорилго нь: Бүс нутгийн агаарын чанар, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцах, Агаарын бохирдлын хяналт, мониторингийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Цэвэр агаарын төлөөх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.
Арга хэмжээнд бүс нутгийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын байгууллагууд, бүс нутгийн хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна.
Форумын нээлтэд илтгэл тавьж, Монгол Улсын агаарын чанарын төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах цаашдын боломжуудын талаар танилцууллаа.
Сэтгэгдэл бичих