Улс төр, бизнесийн салбарт шинэ залуу үе хүч түрэн орж байна. Тэд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг соргогоор мэдэрч, улс орны ачааны хүндийг үүрэлцэж, төрийн алба, олон улсын байгууллага гээд хариуцлагатай албыг хаших болсон.
Тэдний нэг БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж санхүү, эдийн засгийн салбараас эхлээд байгаль орчны салбарт амжилттай ажиллаж яваа шилдэг залуу боловсон хүчний нэг. Хэдийгээр өндөр ачаалалтай, хөдөө орон нутагт байнгын томилолттой ажилладаг ч хэнээс ч дутахгүй сайн аав гэнэ.
Тэрбээр чөлөөт цагаа аль болохоор гэр бүл, хүүхдүүддээ зориулахыг эрхэмлэдэг бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Залуу гэр бүлүүд олон хүүхэдтэй байхыг би дэмждэг. Олуулаа байж гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, аз жаргал дүүрэн байдаг гэж би боддог. Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдийг ухаан орсон цагаас нь эхлэн эцэг эхчүүд илүү их анхаарч, хүмүүжил төлөвшилд нь анхаарах чухал. Бага насандаа зөв төлөвшил, хүмүүжлийг олгож, суурийг нь сайн тавьж өгвөл хүүхэд зөв хүн болж улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадна. Тийм учраас хэдийгээр ажил алба ихтэй, завгүй байсан ч заавал гэр бүл, хүүхэддээ цаг гаргахыг хичээдэг” гэж хэлж байсан удаатай.
Тэрбээр өдгөө тэрсхэн хоёр охин, нэг хүүтэй. Өдгөө БОАЖ-ын дэд сайд аар ажиллаж буй Г.Түвдэндорж нь 1980 онд төрсөн бөгөөд 1998-2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгсөөд 2007-2016 онд хувийн хэвшилд ажиллажээ. Үүний дараа 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл бичих