Сингапур улсад казино тоглох үедээ гэмт хэрэг үйлдсэн Улсын Ерөнхий Прокурор асан Д.Баярмагнайг Сингапурын шүүх энэ сарын 22-нд шүүнэ.
Улсын Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапур улсад казино тоглох үедээ гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарсан. Харин Д.Баярмагнай тайлбар өгөхдөө “Казино тоглосон нь үнэн. Гэхдээ ямар нэгэн хуулиас гадуур үйлдэл хийгээгүй” гэх тайлбарыг өгсөн ч өнөөдөр түүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсад явагдсан байна. Түүний хэргийг 2022 оны 5-р сарын 22-нд хэлэлцэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Улсын арслан Ц.Содномдоржийг байсан гэх мэдээлэл байсан ч шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт түүний нэр байсангүй.
Гадаад хэргийн яамнаас “Сингапур улсад Монголын хоёр иргэн гэмт хэрэгт холбогдсон нь үнэн” гэх тайлбарыг өгсөн билээ.
Сэтгэгдэл бичих