Жил бүрийн аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд БНХАУ-д Улс тунхагласны баярын улмаас бүх нийтийн амралтын өдөр тохиодог. Иймээс хууль тогтоомжийн дагуу хилээ хаадаг юм. Тэгвэл ирэх баасан гарагаас хилээ нээж, эргээд хэвийн ажиллах юм байна.
Баяр наадмын өдрүүдэд амрах нь тус улсын хууль тогтоомжийн дагуу батлагдсан байдаг билээ.
- Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр)
- Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр)
- Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр)
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр)
- Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр)
- Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр)
- Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хилээ хаана.
Сэтгэгдэл бичих