Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх товтой байна.
2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.
Сэтгэгдэл бичих